Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/00000000000000000000000000000000000000000000000000.jpg

COVID-19 халдвар гарсан орноос ирж буй иргэдийг тусгаарлалт, ажиглалтад авсаар байгаа. Тэгвэл Коронавирусийн халдварийн үед хэрхэн өөрийгөө тусгаарлах вэ? 

- Тусгаарлалт: Халдвар хурдацтай тархаж буй голомтот бүс нутгаас 14 хоногийн дотор ирсэн, эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлана. 

- Ажиглалт: Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу голомтын бүс нутаг Солонгос, Япон, Итали зэрэг улсаас шууд нислэг болон дамжин нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглалтад авах бөгөөд 14 хоногийн хугацаанд ажиглана. Энэ хугацаанд шинжилгээ авахгүй, харин өдөр бүр биеийн байдлыг хянан шалгах хуудас бөглүүлж, аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлах

1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.

2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Энэ үед дараах дэглэмийг баримтална. Үүнд:

- Гэрээсээ гарахгүй байх

- Гэртээ зочин урихгүй байх

- Аль болох тус тусдаа байх

- Амны хаалт зүүх

- Гараа сайтар савандаж угаах

- Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх

- Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

- Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх

- Сайн унтаж амрах

- Тайван стрессгүй байх

- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих

- Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх.

- Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах боломжтой юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх