Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Solong.jpg

БНСУ-д “COVID-19” коронавирусийн халдварын 256 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүмүүсийн тоо 2022 хүрч, 13 хүн нас барсан талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өнөө өглөө мэдээллээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын талаас илүү хувь нь зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүмтэй холбоотой хүмүүс байгаа бөгөөд 256 тохиолдлын 182 нь Дэгүд, 49 нь Умард Гёнсан мужид бүртгэгджээ. Мөн Сөүл хотод 6 тохиолдол илэрсэн байна. Дэгү хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэн тул ойрын өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж болзошгүй гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

Тэгвэл өчигдөр буюу пүрэв гарагт БНХАУ-д коронавирусийн халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 23-наас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн бага тоо болжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-д шинээр илэрч байгаа халдварын тоо өдрөөс өдөрт буурч байна. Одоогоор Хятадад  нийт халдвар авсан хүний тоо 78825 болж, 2788 хүн нас барж, 36117 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх