Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bandoi.jpg

Өнөөдөр эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээний талаар сонирхолтой мэдээлэл бэлтгэж оруулъя гэж бодлоо. Эмэгтэйчүүд маань эдгээрээс хэд нь танд бүрэлдсэн байна вэ гэдгийг сонжоод аваарай.

1. Сэтгэл Ихэнхи эрчүүд үргэлж өөрийн санаа зовнил, айдас, бухимдлаа бусадтай хуваалцаад байж чаддаггүй. Тиймээс тэд өөрийгөө нээж чадах, түүнийг ойлгодог түүнд сэтгэл гаргаж чаддаг эмэгтэйг хүсдэг.

2. Санал бодлыг нь сонсох Эрчүүд сайн сонсогч эмэгтэйг хүсдэг. Учир нь тэд нэгэнт л ярьж эхэлвэл хувийн, нууц гээд бүхий л зүйлээ хайртай хүнээсээ нуухыг хүсдэггүй. Хэрвээ түүний яриаг олон удаа тасалвал түүний сэтгэл нь хөрч болзошгүй. Тиймээс эрэгтэй хүнийг ярьж байх үед түүнийг өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд нь тусалж , түүнд ямар нэг зөвлөгөө, санал бодол хэрэгтэйг нь асуу.

3. Хүндлэл Эрэгтэй хүн бүр хүндлүүлэхийг хүсдэг. Ихэнхи эрчүүд тэднийг хэн гэдгээр нь, одоо байгаагаар нь хүлээж авах эмэгтэйчүүдийг хүсдэг.

4. Эрх чөлөө Хосын харилцаан дахь эрх чөлөө гэдэг нь эрчүүдэд хэрэгтэй цагт нь ганцаараа байх боломжийг олгох, эрэгтэй найз нөхөдтэйгээ гадуур гарах, хоббиг нь хүндлэх болон түүнийг бие хүн гэдгээр ойлгож өөрөөрөө цагийг өнгөрөөх эрх чөлөөг бага ч болов олгодог байх нь зүйтэй. Мэдээж эргээд эмэгтэйчүүд ч гэсэн өөрсөддөө цаг гаргаж бие хүн гэдгээ мэдрэх хэрэгтэй юм.

5. Итгэл Үнэнч байж, итгэл хүлээлгэнэ гэдэг нь та түүнийг сайн хүн гэж боддог гэсэн үг юм. Хэрвээ та түүнд хангалттай итгэхгүй бол тэр өөр эмэгтэйгээс хүссэн итгэлээ хайх болно.

6. Нээлттэй байдал Эрчүүд зөвхөн өөрийг нь жаргалтай байлгах гэж хичээж буй эмэгтэйчүүдийг хүсдэггүй. Энэ нь түүнд та өөрийн гэсэн нууц болон хэлж болохгүй хэрэг хийсэн мэт сэтгэгдэл төрүүлэх магадлалтай. Тэд тухайн хүнээс юу хүсч байгаагаа шууд илэрхийлдэг эмэгтэйчүүдийг хүсдэг.

7. Секс болон дур булаам байдал Эрэгтэй, эмэгтэй хүмүүст бэлгийн харилцаа хэрэгтэй гэдэг нь нууц биш. Гэвч биеийн дотносол гэдэг нь сексээс гадна үнсэлт, тэврэлт, өдөөлт гээд л бүх зүйлс ордог. Эрчүүд энэ тал дээр нээлттэй, дотносох болон таашаал авахаас айдаггүй эмэгтэйчүүдийг хүсдэг. Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алинд нь секс тухайн харилцааг бэхжсэн, нэг хүн болсон гэх мэдрэмжийг өгдөг.

Эрчүүдэд өөрийн хүслээ ямар нэг шүүмжлэл, ичиж санаа зовохгүйгээр илэрхийлэх боломжтой байдлыг хүсдэг. Эрчүүд эмэгтэйчүүдийн том хөх, чанга өгзөг, нарийн бэлхүүс, урт үс эсвэл гоёмсог нүүр будалтад татагддаггүй. Тэд хамт байхдаа таатай, өөрийгөө хайрладаг, халамжтай нэгнийг л хүлээдэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх