Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Энхтүвшин.jpg

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна. Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа ном журмын дагуу тусгаарлагдана. Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ажиллана хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.   

Энэ талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая /2020.02.27-ны 12.00 цагийн орчимд/ өгч, гарын үсэг зурлаа. Арав гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Ирсний дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журам Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. Оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх