Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/17485040af64ffe918d84ac75da2eb20525f91d869294342446d174e07735bfb.jpg

БНХАУ-аас эхлэлтэй коронавирусийн халдвар дэлхийн өнцөг булан бүрт тархаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр тус вирусын халдвараар өвчилсөн анхны Норвени хүн бүртгэгдсэн талаар тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тухайн халдвар авсан иргэн нь БНХАУ-аас ирээд удаагүй байгаа гэсэн өгүүлэмжтэй байгаа бөгөөд тэрээр эх орондоо ирсэн даруйдаа шинжилгээ өгч улмаар эерэг гарсан байна. 

Норвегийн эрүүл мэндийн яамнаас мэдээллэж байгаагаар тухайн вирус илэрсэн хүнийг одоогоор гэрт нь тусгаарласан байгаа бөгөөд давтан шинжилгээгээр халдварын шинж тэмдэг дахин илрээгүй байна. Үүнээс гадна коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа Италийн хойд нутгаас саяхан ирсэн таван хүн шинжилгээнд хамрагдаж, хариу нь хүлээгдэж байна гэж хүрээлэнгийн төлөөлөгчид мэдээлжээ. 

Түүнчлэн энэ тохиолдлоос өмнө Норвегийн 100 иргэнд коронавирусийн шинжилгээ хийж, хариу нь бүгд сөрөг буюу халдваргүй гарч байжээ.

Одоогийн байдлаар (2020.02.26) дэлхийд коронавирусийн халдвар авсан 80818 хүн, эдгэсэн 29776 хүн байгаа бол 2753 хүн нас баржээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.nytimes.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх