Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/images.jpeg

Шинэ төрлийн корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үргэлжлүүлэн гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгахаар болсон байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал“Гуравдугаар сарын 3-н буюу шинийн 9-нийг хүртэл өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээ үргэлжилэн үйлчилнэ. Хот хоорондын төдийгүй нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ явахгүй. Ямар ч өөрчлөлт гарахгүй” гэсэн юм.

Маргаашнаас эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажил эхлэхэд иргэдэд хүндрэл учрах эсэх талаар сэтгүүлчийн асуудалд тэрбээр “Хүндрэл үүсэхгүй” хэмээн хариуллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх