Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedллдрхххз.jpg

Улсын онцгой комисc хуралдаж зарим шийдвэр гаргалаа. Тодруулбал... 

- Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг  түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа. 

- БНСУ Монгол Улс хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 11-нийг дуустал

- Япон улс Монгол Улсын хоорондын нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал түр зогсоолоо. 

- Төрийн албан хаагчдын гадаад орон руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсооно. 

- БНСУ-ын болон тус улсаас ирж байгаа иргэдийн хилийн боомтуудаар хоёрдугаар сарын 27-ны дөрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна. 

Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Коронавирусийн халдварт өвчний талаар цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийг хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл түгээсэн, коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн газраас ирсэн болон аялалын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн. 

БНСУ-ын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор тус улсад байсан иргэд бусад улсаад дамжих ирэх тохиолдол ажиглагдаж байна. Тиймээс тэндээс ирсэн иргэдийн заавал 14 хоногийн тусгаарлалтад байлгах шийдвэрийг УОК-оос гаргалаа. 

Маргааш Засгийн газраас эдийн засагт ямар хүндрэл учирч болохоор байна вэ гэдгийг ярилцахаар болж байна. Яаж хохирол багатайгаар даван туулах вэ гэдгийг ярилцана. 

Өнөөдрийн хүртэл иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Гэхдээ энэ нь эдийн засгийн хүндрэлийг тооцохгүй орхино гэсэн үг биш.

Энэ хөл хорио үргэлжилнэ гэж ойлгож болно" гэлээ

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх