etoim.mn
photos/канад.jpeg

Шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт улс орнуудад эрчимтэйгээр нэмэгдэж буй тул Канадад байгаа манай иргэд анхаарал болгоомжтой байж, онцын шаардлагагүй үед олон олон нийтийг хамарсан арга хэмжээ болон хурал цуглаанд оролцохоос зайлсхийх, хувийн эрүүл мэндийг хамгаалах, уг өвчний дэгдэлтийн талаарх сүүлийн үеийн мэдээлэлд ойр байхыг зөвлөж байна.

2020/2/24-ний өдрийн байдлаар уг өвчний дэгдэлт Канад Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудас-т Онтарио (4) болон Бритиш Колумб (7) мужид нийт 11 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.

Халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс: • Гараа савантай усаар дор хаяж 20 секунд угаах • Бохир гараараа нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийх • Өвчтэй хүмүүстэй ойрхон байхаас зайлсхийх • Ханиалгах эсвэл найтаахдаа ам хамраа дарах • Олон нийтийн газраар зорчихгүй байх, явах шаардлагатай тохиолдолд амны хаалт зүүх хэрэгтэй

Хэрэв ханиалгах, халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрвэл British Columbia 811, Alberta 811, Ontario 1-866-797-0000, Quebec 811 тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад заавал хандаарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх