etoim.mn
photos/1-915x570.png

Коронавирусийн өвчлөл БНСУ, Иран, Итали, Япон, АНУ зэрэг орнуудад нэмэгдэж байна гэлээ. Тиймээс дэлхий нийтэд өндөр тархалттай байгааг онцоллоо. ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөө өглөөний байдлаар 80809 тохиолдол бүртгэгдсэнээс 2759 нь нас барсан. Италид 322 тохиолдлоос 11 нь нас барсан. Өнөөдийн байдлаар 169 тохиолдол нэмэгдэж Алжир, Хорват, Австри зэрэг улсуудад шинээр бүртгэгдлээ” гэсэн юм.

АНУ-ын Өвчин судлалын төвөөс гаргасан мэдэгдэлдээ халдвар хүн амын дунд тархаж эхлэх нь тодорхой гэжээ. Хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, Орхон аймагт 1 сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Хоёрдугаар сарын 25-ны байдлаар;

Төв аймаг, Цээл суманд 1 иргэн Багануур 2 иргэн Орхон 1 иргэн Баян-Өлгий аймгат 1 иргэн гээд нийт 5 хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарлажээ.

Мөн БНСУ-аас ирсэн хүмүүсийг ХӨСҮТ 6, Асралт Мед эмнэлэгт 37, аймгуудад 10, гэрт нь 8 хүнийг тусгаарлаж нийт 61 хүнийг ажиглаж байна.

Төв аймгийн Цээл суманд, БНСУ-аас ирсэн бага насны хүүхэд халуурсан гэсэн мэдээллийн дагуу түүнийг ээжийнх нь хамт ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авсан. Мөн Багануур дүүргийн хоёр иргэн хоолой өвдөх, ханиах, халуурсан шинж тэмдэгтэй байсан тул тус дүүрэгт тусгаарласан. Тусгаарлаж байгаа иргэдийн шинжилгээний хариу маргааш өглөө гарна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.

БНСУ-аас ирээд Баян-Өлгий аймаг руу шууд ниссэн гадаадын хүмүүсээс нэг нь халуурсан шинж тэмдэгтэй байгаа тул мөн ХӨСҮТ-д тусгаарласан.

Эрхүүгээр дамжиж ирж буй иргэдэд шинжилгээ хийж байгаа ба өчигдөр 20 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Хяналт шалгалт хийж байгаа ажилчдын шаардлагыг үл биелүүлэх, уурлах, худал мэдээлэл өгөх иргэд байгааг хэллээ. Мөн хил нэвтрэх хуудсаа худал бөглөсөн иргэдийн асуудлыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.98.76.9]

2020-02-27 09:51:37

Зочин

[203.98.76.9]

2020-02-27 09:51:37

Зочин

[203.98.76.9]

2020-02-27 09:51:36

Зочин

[203.98.76.9]

2020-02-27 09:51:33

энэ юу бoлoвoo Сo - ooс ирээд БӨ нисээд буцаад ирэхээр н ХӨСҮТ-д тусгаарласан гэсэн үг үү. Гадаад иргэн гэх хэтэрхий дураараа хэсэж хэсэж байгаа юмаа даа.