etoim.mn
photos/Zasag.jpg

Засгийн газар коронавируст халдвар(COVID-19)-аас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар яг одоо хуралдаж байна.

Орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, нийслэлээс гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгчээ.

Мөн Ерөнхий сайд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт үүрэг өгсөн байна.

Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн бөгөөд авто замын хязгаарлалтыг сунгах дээрх саналыг Улсын Онцгой комисс хуралдаж үүнийг эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Улсын Онцгой комисс үргэлжлүүлж өнөөдөр хуралдах юм.

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх