etoim.mn
photos/251591-25022020-1582644826-741179068-unnamed_20200225072707.jpg

Хот хоорондын замыг нээх өдөр буюу хоёрдугаар сарын 27-ний пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд зургаан шалган нэвтрүүлэх товчоодоор иргэдээс асуумж авна.

COVID-19  халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч байгаа автомашинтай зорчигчдоос асууж хэрэгжүүлэх юм.

НЗДТГ, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч, зорчигчоос зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин  тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секунтэд багтаан асуумжаа авах аж.  

Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн  цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой.

Уг асуумж-аргачлал нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой тул зорчигч та бүхэн цааргалгүйгээр, бусдад төвөг учруулахгүйгээр тухайн асуумжийн асуултанд идэвхтэй, үнэн зөв хариулахыг холбогдох газруудаас уламжилж байна.

Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг 2020 оны гуравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас  НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд коронавирусын тархалтын нөхцөл байдлаас  хамааран цаашид үргэлжлүүлэн сунгагдах магадлалтай гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх