etoim.mn
photos/Screenshot_20200225-143859.jpg

 Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, тус захиргааны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Хан-Уул, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран энэ сарын 24-ний өглөөний 04.00 цагаас эхлэн ажиллаж байгаа аж. 

Учир нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А-88 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт хөл хорио тогтоосон тул 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Богдхан уулын дархан цаазат газарт аялал, амралт зугаалга, явган аялал хийхийг хориглосон.

Тиймээс Жаргалант, Нүхт, Арцат, Хийморийн овоо, Зайсан, Залаат, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төр хурхын амуудаар хүн нэвтрүүлэхгүй байхад хяналт тавин ажиллаж байгаа юм байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх