Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bc30804eb8f7830eb60243ce7db687e4ad996876.jpg

Эрүүл мэндийн яамны албан хаагчид баярын амралтын энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа бөгөөд коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл,Монголын иргэн Солонгост очоод коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийг бид холбогдох тус улсын төрийн байгууллагуудаас тодруулж байна. 35 настай Монголын харьяат эрэгтэй хүн элэгний архаг үрэвсэлтэй, эмчлүүлэхээр БНСУ-д хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас очсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлгээр үйлчлүүлж, шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан.

Хамт явсан эхнэр, эгчид нь шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энэ өвчтөний нууц үеийн хугацаа зэрэг олон талаас тооцож үзэхэд энэ хүн БНСУ-ын дүүргийн эмнэлгээр шинжилгээ хийлгэж явахдаа тус улсаас халдвар авсан байх өндөр магадлалтай. Бид энэ мэдээллийг бүх шугамаар тодруулахаар ажиллаж байна гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: БНСУ-д сүүлийн хоногт 677 хүн халдвар авсан бол өчигдрийн мэдээгээр 833 боллоо. ДЭМБ-аас халдвар цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байна. ДЭМБ-аас болзошгүй цаг тахлын бэлэн байдлыг хангаж ажиллахыг бүх улс оронд анхааруулж байна.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Буянжаргал “Юуны түрүүнд төр засгийн шийдвэрээ дагаж байгаа иргэддээ талархаж байна. Өчигдөр болсон онцгой комиссын хуралдаанаар БНСУ-аас ирэх нислэгүүдийг цуцалсан. Тусгаарлан сэргийлэлт буюу ажиглалтад Замын-Үүдэд 104, Дорнод аймагт 5, Жаргалантын аманд 17 иргэн ажиглалтад байна. Эдгээр иргэдээс эрүүл мэндийн ямар нэг сэжигтэй тохиолдол ажиглагдаагүй байна. Япон, БНСУ-д халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулаад тухайн улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд мэдээлэл өгч байна. БНСУ-д амьдарч буй нэг монгол иргэний онош батлагдсан гэх мэдээлэл байгаа” гэлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 23-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүнээс халдвар илрээгүй. Үүний 6 нь БНСУ-ын иргэн. Одоогийн байдлаар 6 хүн тусгаарлагдан, хянагдаж байна. Халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй. Ийм хүнд үед онцгой хариуцлагатай байж, хүн бүхэн анхааралтай байж, төр засгаас өгч буй зөвлөмжийг сахин хангахыг дахин сануулмаар байна.

 

Эх сурвалж. Мэдээ.мн 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх