etoim.mn
photos/52148570_303.jpg

БНХАУ-аас эхлэлтэй коронавирусийн халдвар дэлхий нийтэд хурдлацтай тархаад байгаа билээ. БНСУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж улмаар  тус улсад ОНЦ БАЙДАЛ зарласан. Өнөөдрийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 893-т  хүрч, 8 хүн нас бараад байгаа юм.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр сэрэмжлүүлсэн мэдээллийг иргэдийнхээ утсанд мессежээр хүргэн тусгай ажлын хэсэг гаргаад байгаа аж. 

Тэгвэл өнөөдөр монгол иргэдийн утсанд СӨҮЛ Намьяанжүд амьдардаг 35 настай Монгол иргэнээс Коронавирусийн халдвар илэрсэн тухай мессеж илгээсэн байна.

Энэ нь Намьяанжү хот дахь коронавирусийн анхны тохиолдол болж байгаа бөгөөд тухайн эрэгтэй нь одоо Бундансо Үлдэ эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж Солонгосын хэвлэлээр мэдээлжээ.

Хамгийн гол нь энэ сарын 20-ны өдөр Монголоос БНСУ-д очсон бөгөөд түүнийг ирсэнийх нь дараа биеийн байдал нь таагүй байсан учир гэрээсээ огт гараагүй байна.

Мөн энэ талаар бид Хилийн мэргэжлийн хяналтын албанаас тодруулахад тухайн иргэн хоёрдугаар сарын 20 биш, хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна гэлээ. 

Тиймээс түүний эхнэр болон эгчийг нь шинжилгээнд хамруулсан ч азаар хариу нь сөрөг гарчээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Эх сурвалж: n.news.naver.com

Таалагдахгүй байна

15
9

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.88.68]

2020-02-25 11:52:17

Өө яандаа .замдаа халдвар авсан байх нь дээ.

Зочин

[202.126.88.68]

2020-02-25 11:52:14

Өө яандаа .замдаа халдвар авсан байх нь дээ.