Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/FB_IMG_1582555228022.jpg

Орон нутгийн замд ноцтой осол гарч, жолооч нь амь насаа алдаж, хоёр хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болжээ.

Тодруулбал: 2020.02.23-ны өдөр Улаанбаатар хотоос баруун чиглэлд зорчиж явсан "Toyota Prius" маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн "Баянхошуу" гэх газарт осолдсон байна.

Түүнчлэн тухайн иргэд нь Улаанбаатар хотоос гарахдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох байгууллагаас орон нутагт зорчих зөвшөөрөлтэй явж байжээ. 

Хэдийгээр орон нутаг болон нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг өчигдрөөс буюу 2020.02.23-ны өдрөөс эхлэн хорисон байгаа ч орон нутгийн замд явж байгаа, мөн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөндөө хууль, дүрмийн дагуу оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх