Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/10-3.jpg

Та эцэг эх болох үедээ хүүхдийнхээ ирээдүйн төлөө маш том хариуцлагыг хүлээж эхэлдэг. Хүн бүр хүүхдээ эелдэг, шударга, сайхан сэтгэлтэй, зоригтой хүн болгохыг хүсдэг. Гэсэн хэдий ч таны хүүхэддээ хүсдэг бүхий л зан чанарууд өөрсдөө гэнэт төлөвшдөггүй нь харамсалтай.

Хүүхдээ 10 нас хүрэхээс өмнө түүний сурсан байх ёстой хүмүүжлийн жишээнүүдтэй танилцана уу.

10. Охид, хөвгүүдтэй бүгдтэй нь эелдэг харьц.Тэд бүгд ижил тэнцүү

Хүмүүсийг ялангуяа өөрийн үеийн хүүхдүүдийг хүйсээс нь үл хамааран хүндлэх ёстойг хүүхэддээ сургасан бай.

9. Алдаа гаргахаас айх хэрэггүй

Хэн нэгний алдаанаас суралцан, өөрөө түүнийг нь давтахгүй байна гэдэг бол ховор авьяас. Мөн өөрийнхөө алдаанаас суралцах нь ч маш чухал. Таны хүүхэд бүтэлгүйтэх, алдаа гаргахаас айдаг байх ёсгүй.

8. Дүнгээс илүү мэдлэг чухал

Заримдаа эцэг эхчүүд хүүхдийнхээ авсан дүнд сэтгэл ханамжгүй байдаг. Дүн чухал ч олж авсан мэдлэгийг шууд илэрхийлдэггүй гэдгийг та санах хэрэгтэй. Та хүүхэддээ олж авсан мэдлэг туршлага нь дүнгээс илүү чухал гэдгийг заах нь зүйтэй.

7. Эцэг эх нь түүний дайсан биш учир хэрэгтэй үедээ тусламж гуйж болно гэдгийг мэдрүүл

Хүүхэд тань өөрийн гэсэн найзуудтай бол та түүний найз болно гэдэг амар биш байж болно. Найз болох гээд хэт их зүтгэсний хэрэггүй. Тэдэнд өөрийгөө итгэж болохуйц гэдгээ харуулж, үглэхээ болих хэрэгтэй.

6. Өөрийн гэсэн үзэл бодолтой байж, түүнийхээ төлөө зогсож сурахад нь тусал

Зарим эцэг эхчүүд багш эсвэл бусад хүмүүсийг хүүхдээсээ илүү хүндэлдэг. Энэ нь хүүхдийг ирээдүйд өөрийнхөө төлөө зогсох чадвар муутай, итгэлгүй нэгэн болоход нөлөөлдөг. Хүүхэддээ хүндлэл чухлын хажуугаар аливааг бусдын биш өөрийнхөө өнцгөөс харж дүгнэлт гарган, түүндээ бат зогсохыг заа.

5. Хэн нэгний таалагдах гэж дургүй зүйлээ бүү хий

Хүүхдүүдийн хувьд найзууд чухал байдаг. Тэд найзтай байхын тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг. Та өөрийн үлгэр жишээ байдлаар дамжуулан бусдыг хүндэтгэх, зөв зүйл хийх нь хэн нэгэнд таалагдах гэж буруу зүйл хийснээс дээр гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй.

4. Ойлгохгүй, мэдэхгүй бол асууж бай

Мэдэхгүй зүйлээ асуух нь энгийн зүйл юм. Бүгдийг ойлгож, мэдэж байгаа мэт дүр эсгэснээс мэдэхгүй байгаа зүйлээ асуусан нь зөв үйлдэл гэдгийг заа. Хүүхэд нас бол мэдэхгүй зүйлсээ мэдэж авах хамгийн тохиромжтой үе юм.

3. Бие нь таагүй байгаа  бол багшдаа хэлж байхыг ойлгуул

Хүүхэд эрүүл мэндийнхээ талаар хэлэхгүй нуугаад байж болохгүй. Эрүүл мэнд бол дүн, багшийн уурнаас илүү чухал гэдгийг тайлбарла. Хүүхдээ ойлгож байгаа эсэхийг баталгаажуул.

2. Байгаль орчноо хайрлахыг заа

Хог хаягдал, хугарсан мод мөчрөөр дүүрсэн гудамжаар алхах муухай шүү дээ. Байгаль орчноо хайрлах хүмүүжил нь гэр дотроос эхэлнэ. Та эхлээд энэ хүмүүжлийг өөртөө суулган, дараа нь хүүхэддээ заах хэрэгтэй. Өөрөө биечлэн үзүүлэх нь илүү үр дүнтэй.

1. Үгүй гэж хэлж сурга

Хүүхэддээ томчуудад, багш нарт, үеийнхэндээ зарим үед “үгүй” гэж хэлдэг байхыг заа. Та хүний үгийг зөв буруу нь хамаагүй дуулгаваргүй дагадаг хараат хүн өсгөмөөр байна уу эсвэл өөрийн гэсэн үзэл бодолтой, бие даан шийдвэр гаргадаг хүн өсгөмөөр байна уу? “Үгүй” гэж хэлж сурах нь томчуудын амьдралд тун хэрэгтэй чадвар байдаг.

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх