etoim.mn
photos/dc087710599ed9abc6535a4afb455a0d.jpg

Улсын онцгой комиссоос БНХАУ-руу экспортлох нүүрс тээврийг гуравдугаар сарын 02-ноос хойш хэвийн явуулах шийдвэр гаргалаа.

Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: "Гуравдугаар сарын 02 хүртэл БНХАУ-д гаргах нүүрс тээвэрлэлтийг түр зогсоосон байгаа. Байнгын хороо, Засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Гуравугаар сарын 02-ноос цааш нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг сэргээн хэвийн явуулах бэлтгэлийг хангахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож байна. Түүнчлэн Монгол БНХАУ-ын хилийн авто замын боомтуудаар нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэгдсэн удирдлагад оруулж гүйцэтгэх, улс хоорондын ачаа тээвэр, галт тэрэг, автомашин, төмөр замын ажилтан, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, жолооч нарын эрүүл мэнд, ариутгал халдваргүйтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах байрыг бэлдэж, тээврийн хэрэгслийн жолооч нарын хоол хүнс, ариутгал халдваргүйтлийн бодис, эм эмнэлгийн хэрэгслээр хангахыг зохион байгуулахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн коронавирусын тохиолдол бүртгэгдсэн улс орон руу аялал жуулчлал зохион байгуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгож байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх