etoim.mn
photos/bc6c7f35-c804-41fd-8787-806be63d187e-AP_Germany_Shooting.1.jpg

Германы төв хэсэгт байрладаг Ханау хотод гэмт этгээдүүд гал нээсний улмаас 8 хүн амь үрэгдэж, 5 хүн шархадсан хэмээн BBC мэдээллэлээ.

Орон нутгийн цагаар 22:00 цагийн орчимд тус үйл явдал болсон бөгөөд гэрчүүдийн мэдээлж байгаагаар гэмт этгээдүүд хоёр удаа гал нээжээ. Тэд усан тамхины газарт гурван хүний амийг хөнөөж дараа нь Аrena Bar & Cafe-д дахин таван хүний амийг хөнөөсөн байна. Чухам ямар шалтгаанаар гэмт этгээдүүд гал нээсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэжээ.

Түүнчлэн хэргийн газраас зугтсан этгээдүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн хэмээн тус хотын цагдаагийн гадгаас мэдэгдсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: BBC.COM

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх