Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/shdfhf.png

Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагт хуралдаж, сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн болон нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг хэлэлцэх аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шинийн 1-4-ний өдрүүдэд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж магадгүй юм байна.

Өчигдрийн байдлаар Говь-Алтай, Ховд, Дундговь, Дорноговь, Увс, Архангай гэсэн зургаан аймаг энэ сарын 21-27-ны өдрүүдэд аймаг, сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. 

Харин Засгийн газраас аймгийн Засаг дарга нар ийм шийдвэр гаргаж, шууд хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нарын захирамж хэрэгжих эсэх нь Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэрээс хамаарахаар болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх