Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/avtomashin.jpg

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн автомашин хулгайлжээ. 

Тодруулбал: Энэ сарын 17-ны өдрийн 07:00 цагт СХД-ийн 28 дугаар байрны гадна зогсоолд байсан суудлын автомашин хулгайд алдагдлаа гэх дуудлага цагдаагийн газар иржээ. Дээрх хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 18 настай "Д", "М" нар бүлэглэн үйлдсэнийг СХД-ийн гуравдугаар хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлэн шалгаж байна.

Мөн энэ сарын 17-ны өдөр СХД-ийн "Орчлон" хорооллын автомашины зогсоолоос мөн л иргэн "Б"-ийн автомашин алдагдсан бөгөөд 01:30 цагт цагдаад мэдэгджээ. Тус хэргийг үйлдсэн СХД-т оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй 48 настай иргэн "О" үйлдсэн бөгөөд түүнийг  хулгайлсан автомашинтайгаа явж байх үед нь тээврийн цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 

Ийм иргэд автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, нүдэнд ил харагдах газар цүнх болон эд зүйл орхихгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх