Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tzx1Mi0q5BnX5EyHuiR0.jpg

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ван Чень Хун, Д.Амгалан, А.Мөнхнаран нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хаалттай хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ван Чень Хуныг гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 13 жил хорих ял оногдуулсан юм.

Харин А.Мөнхнаранг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 17.4 дүгээр зүйлийн 2.1 буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил хорих ял оногдуулсан. Мөн Д.Амгаланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 19.12 дугаар зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил 3 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Linda Mark

[105.112.96.154]

2020-02-19 06:06:17

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ Эрхэм хүндэт хүмүүсээ, би Линда МакДоналд, одоо АНУ-ын Техасын Остин хотод амьдардаг. Би одоо гурван хүүхэдтэй бол бэлэвсэн эхнэр бөгөөд 2018 оны 4-р сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн компаниудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзаж, өөрсдийгөө мөнгө зээлдүүлэгч гэж нэрлэдэг тэрхүү хулгайчдыг бүгдийг нь залилангүй, тэдний хүссэн бүхэн бол таных. мөнгө, та тэднээс дахин энэ талаар дахин сонсоогүй бол би ноён Дэвид Вилсонтой уулзахаас өмнө үүнийг хоёр удаа хийчихсэн байна. Хамгийн сонирхолтой нь миний зээл 74 цагийн дотор надад шилжсэн байсан тул би ноён Дэвидтэй холбоо барихыг зөвлөж байна. та зээл авах сонирхолтой байгаа бөгөөд та түүнийг цаг хугацаанд нь төлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол түүнтэй имэйлээр холбоо барьж болно. Хэрэв та барьцаагүй зээлийг авах талаар ямар нэгэн фирмтэй холбоо барихаар төлөвлөж байгаа бол өнөөдөр ноён Дэвид Вилсонтой холбоо бариарай Тэд зээлийн бүх төрлийн ангиллыг санал болгодог Богино хугацааны зээл (5_1 жил) Урт хугацааны зээл (20_40) Хэвлэл мэдээллийн хугацаатай зээл (10_20) Тэд зээл гэх мэт зээл санал болгодог Гэрийн зээл ............., бизнесийн зээл ........ Өрийн зээл ....... Оюутны зээл .........., Бизнес эхлүүлэх зээл Бизнесийн зээл ......., Компанийн зээл .............. гэх мэт И-мэйл хаяг .......... (davidwilsonloancompany4@gmail.com) Санхүүгийн хямрал, зээлийн талаар ярихад Дэвид Вилсоны зээлийн эх үүсвэр гэж хэлэхэд л хэлье. Хатагтай Линда МакДональд танд амжилт хүсье ................... ….