Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedmgkh.png

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн байна. 2020 оны 1 дүгээр сард өмнөх сараас 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувиар ( мах, махан бүтээгдэхүүн 7.0 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.3 хувь, орон сууц, ус, цахилгаан түлшний бүлгийн үнэ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин 2017 оны 1 дүгээр сард 2.1 хувь, 2018 оны 1 дүгээр сард 6.9 хувь, 2019 оны дүгээр сард 7.3 хувь гарч байсан бол 2020 оны 1 дүгээр сард 5.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр буурсан байна.

Инфляцын түвшин 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь гарсныг бүлгүүдийн оролцооны түвшнээр авч үзвэл...

- 2.0 нэгж буюу 35.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс

- 1.1 нэгж буюу 19.8 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс

- 0.5 нэгж буюу 9.3 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Харин мах махан бүтээгдэхүүний үнэ 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар өссөн байна. Үүнд үхрийн махны үнэ 14.0 хувь, хонины ястай махны үнэ 17.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Инфляц 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн бөгөөд 1.2 нэгж буюу 22.3 хувь нь мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх