Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedorlo.jpg

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 мянган төгрөгөөр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.5 хувь, бусад

орлого 9.5 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3  хувийг тус тус эзэлж байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн үзвэл, 2019 оны 4 дүгээр улиралд...

- 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх улсын хэмжээнд нийт өрхийн 3.9 хувь

- 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 хувь

- 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 12.7 хувь

- 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.0 хувь

- 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 11.5 хувь

-  1,100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 44.9 хувийг тус тус эзэлж байна.

Хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хотын нийт өрхийн 52.7 хувь, хөдөөгийн нийт өрхийн 30.7 хувь нь 1100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой байна.

Харин өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 206.8 мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг өрхийн сарын бодит нийт зарлагын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.0 (11.0%) мянган төгрөгөөр өсжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 68.1 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 20.5 хувь, бусад зарлага 9.5 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 1.9 хувийг тус тус эзэлж байна.

Өрхийн сарын дундаж хүнсний бүтээгдэхүүний зарлагын 32.0 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 25.5 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн, 9.8 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 7.5 хувийг хүнсний ногоо, 4.0 хувийг чихэр, сахарын зүйл эзэлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх