etoim.mn
photos/_110927298_15efc28f-14c1-4377-ae5e-8dc2014064e4.jpg

Япон улсын Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчдоос коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр байгаа талаар бид мэдээллэж байсан билээ. 

Тэгвэл хөл хорионд орсон “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх АНУ-ын 400 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн талаар BBC мэдээллэлээ.

 АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучиг хэвлэл мэдээллийнхэнд өгсөн мэдээлэлдээ  “Diamond Princess” хөлөг онгоцон дээр байсан АНУ-ын 400 гаруй хүний 44-ийнх нь коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан бөгөөд халдвар авсан АНУ-н иргэд Японы эмнэлэгт хүргэгджээ. Харин үлдсэн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд тэднийг 14 хоногийн хугацаанд хөл хорионд оруулахаар болсон гэжээ.

Түүнчлэн Канад, Хонконг, Израилын Засгийн газраас “Diamond Princess” хөлөг онгоцон дээр байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар тус хөлөг онгоцон дээрх  гурван мянга гаруй хүний 355-аас нь коронавирусийн халдвар илэрчээ.

Эргэн сануулахад: Хонконгийн 80 настай оршин суугч нэгдүгээр сарын 20-25-ны хооронд тус хөлөг онгоцоор зорчин Хонконгт буусны дараа түүнээс коронавирусний халдвар илэрчээ. Улмаар Японы Засгийн газар “Diamond Princess”  онгоцны зорчигчдоос шинэ төрлийн коронавирусийн халдварын шинжилгээ авахад хэд хэдэн зорчигчдын шинжилгээний хариу эерэг гарч тус хөлөг онгоцыг түр хорионд оруулсан юм.

Мөн шинэ төрлийн коронавирусийн халдвар даваа гарагийн өглөөний байдлаар  Хятадаас гадна 28 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 780 тохиолдол илэрчээ. Хятадын Хубэй мужид халдварын улмаас нас барсан хүний тоо 1696-д хүрсэн бөгөөд ингэснээр нийт халдвар авсан хүн 69107 хүрээд байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: BBC.COM

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[202.9.46.129]

2020-02-17 13:04:10

Япончууд юманд хариуцлагатай тулдаа буулгалгүй шинжилгээнд хамруулсан даа. Тэр камбожийг хар усан онгоц боомт дээрээ хүлээж аваад бүх зорчигчдыг нь буулгаад талаар нэг тараачихсан яана даа