Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5c6a26ac83dc8.gif

Монголын Үндэсний статистикийн хорооноос 2020 оны 1-р сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Тус тайланд ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувь бөгөөд хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 69.0 хувь, эмэгтэйчүүдийнх 53.2 хувь байна.

Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55.7 хувь байна.           

Ажиллах хүчний 1.2 (91.9%) сая нь ажиллагчид, тэдгээрийн 11.1 (0.9%) мянга нь цаг хугацаанаас

хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Нийт ажиллагчдын 623.9 мянга (52.5%) нь үйлчилгээний, 310.0 мянга (26.1%) нь хөдөө аж ахуйн, 254.5 мянга (21.4%) нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 1 дүгээр сарын эцэст

ажилгүй 6.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард нийт 2.5 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 300 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 1 дүгээр сарын эцэст 37.1 мянга, үүнээс 20.6 (55.5%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.5 (44.5%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 1 дүгээр сард 6.3 мянган хүн шинээр бүртгүүлсний 55.4 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Энд сонирхуулахад... Нэг ажиллагчид ногдох ДНБ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.0 сая төгрөг болж, өмнөх оноос 8.7 хувиар өссөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх