Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/86757818_202498954471052_4466924369054007296_n.jpg

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71,269, нас баралт 1,773 байна. Мөн хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэлзүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой боллоо. Мөн найман судлаачийн хийсэн судалгаагаар COVID-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон. 

Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол эх үүсгэвэр хэвээр байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар:  COVID-19 халдвараас урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.

Үүнээс гадна БЗД, Чингэлтэй, СХД зэрэг дүүргийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн хоёр машиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа. 

Халдвар гарсан тохиолдолд хамгийн эрсдэлтэй байгууллага нь эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60 хувийг гэрээр нь очиж үзүүлэхийг үүрэг болгоод байна. Түүнчлэн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөж байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39,170 тээврийн хэрэгслээр 119,665 зорчигч хяналт, шинжилгээнд хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт 32,532 зорчигч, 178 онгоцоор 15,243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн байна.

Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх