Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/https___hypebeast.com_image_2020_02_all-star-game-mvp-award-kobe-bryant-renaming-news-0001.jpg

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбоо “Бүх оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч” /NBA All-Star MVP Award/-ийн шагналаа домогт сагсанбөмбөгч Коби Брайантын нэрэмжит болгохоор шийдвэрлэснийг ҮСБХ-ны комиссар Адам Силвер мэдээллэжээ.

Коби Брайант “Бүх оддын тоглолт”-од 18 удаа оролцож байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ бүх цаг үеийн түүхэнд Карим Абдул Жаббарын дараа /19/ хоёрдугаарт бичигддэг юм.

А.Силвер “Коби Брайантын гэнэтийн үхэлтэй эвлэрч чадахгүй бөгөөд нэрийг нь мөнхжүүлэхийн тулд ямар нэг зүйл бодож олохоор хичээсний эцэст “Бүх оддын тоглолт”-ын шилдэг тоглогчийн шагналыг Кобигийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ” гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх