Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e46185f5c910.jpeg

Шинэ төрлийн коронавирусний халдвар даваа гарагийн өглөөний байдлаар Хятадын Хубэй мужид халдварын улмаас нас барсан хүний тоо 1696 болжээ. Ингэснээр нийт халдвар авсан хүн 69107 боллоо. 

COVID-19 вирусын халдвар эх газрын Хятадаас гадна 28 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 780 тохиолдол илэрчээ. Тэдгээрээс Японд хамгийн олон буюу 414 тохиолдол бүртгэгдсэний дунд Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцон дээр байсан 355 хүн багтсан байна.

Мөн 80 настай жуулчин шинэ төрлийн коронавирусийн улмаас Францад нас барлаа. Энэ нь Европт анх удаа бөгөөд Хятадаас гадна нас барсан дөрөв дэх тохиолдол болж байгааа юм. Өмнө нь Хонконг, Филиппин, Японд хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж байв. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх