Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/f07c9ed1-e933-4132-8836-8f258c4a1a1c-600x400.jpg

Хүн төрөлхтний хоёр дахь мянганы хөгжлийн үйл явцад онцгой хувь нэмэр оруулсан цөөн хүмүүний нэг Чингис хаанаар нэрлэсэн музей байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2019 онд гарсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус музейн үзэл баримтлалыг баталлаа.

Монголын хаад язгууртны түүхийг танин мэдүүлэх музейг байгуулах нь үндэсний үзлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх, хүүхэд, залуусыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бүс нутаг, олон улсад түүхээ үнэн зөвөөр таниулах боломж, хөшүүрэг гэж үзэл баримтлалд онцолжээ.

Түүнчлэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсын өндөр төвшний үзэсгэлэнгүүдийг Монгол Улсад зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

image

Чингис хаан музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн монголчуудын төрт ёсны голомт ХХ зуунд дахин сэргэх хүртэлх цаг үеийн түүхийг хамрах юм. Тодруулбал Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Кидан, Хамаг Монгол, Их Монгол Улсын хаад язгууртныг гол мөхлөг болгон авахын зэрэгцээ Манж Чин улсын үед тэмцэж явсан эрэлхэг баатрууд, ХХ зууны эхэнд Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн Чингис хааны угсааны ноёд, язгууртны түүхийг харуулсан танхимуудтай байх ажээ.

Уг музей нь ашгийн төлөө бус соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага байх бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь сан хөмрөгийн цуглуулга, үзүүллэг үйлчилгээ, Чингис хаан судлалд үндэслэнэ гэж музейн үзэл баримтлалд дурджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.178.213]

2020-02-17 14:09:24