Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnameблдөлаd.jpg

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

С.Эрдэнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгах хүсэлт гаргасан байна.

Түүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан болон НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг Капитал банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх