etoim.mn
photos/Untitledffg.png

БНХАУ-ын Ухань хотоос энэ сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн 31 оюутнаас дахин шинжилгээ авч шинэ коронавирусний халдвар илрээгүй учир ХӨСҮТ-ээс маргааш гаргахаар болжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: “Ухань хотоос ирсэн 31 оюутны 14 хоног тусгаарлах хугацаа гүйцсэн тул эмч нар зөвлөлдөөд маргааш ХӨСҮТ-өөс гаргахаар боллоо.  Дорнод аймагт 1, ХӨСҮТ-д 2, Баян-Өлгий аймагт 1 иргэнийг энэ сарын 12-ны өдөр тусгаарласан байсан. Тэднээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 8, Архангай аймагт 1 хүнийг тусгаарлаад байна. Мөн Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотод сурдаг 6 оюутныг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байна” гэв. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Өнөөдрийн бүртгэлээр 400 орчим монгол иргэн урд хөршид байна. Энэ хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна. Одоо Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэнийг авч ирэхээр ажиллаж байна” гэсэн юм.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох: “БНХАУ-аас хүнсний бүтээгдэхүүн экспортлох ажиллагаа хэвийн явагдаж байна. Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас шувууны мах, махан бүтээгдэхүүнд түр хязгаарлалт хийгээд байна. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй. Зөвхөн тахиа, гахайн мах, өндөг экспортлохыг хориглосон” хэмээв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх