etoim.mn
photos/unnamedxkargbr.jpg

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан ирж байгаа хулгана жилийн өнгийг зурхайд хэрхэн буусныг тодорхойлон  мэдээлэл хийж байна. 

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц: "XVII дугаар жарны Төмөр хулгана жил гарч байна. Монголын ард түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн Монголын ард түмэн бэлгэшээдэг. Гэхдээ шинжлэх ухаанаар бол сар шинийн баяр бол цаг хугацааны үргэлжлэл юм. Бид өөрсдийн жаргалтай, сайхан амьдралын суурь  шалтгаанаа тавьж чадсан бол олон жил дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Мөн шашин номын талаас сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий учраас үүнийг тооцож, харгалзаж үзэх ёстой билээ.  

Энэ ёсоор манайхан зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гаригаа тодорхойлдог уламжлал ч байдаг. Дэлхий нийтээрээ олон гариг, олон шашин зурлага зурдаг. Цагаан сараар монгол хүн хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн буюу битүүний өдрийг тэмдэглэж, цэвэрлэгээ хийж, идээ будаагаа засч баяр баясгалантайгаар идээ будаа элбэг, гэр бүл найз нөхдийн хамт тэмдэглэдэг. Түүгээр зогсохгүй хөөрөг зөрүүлж, эв нэгдлээ илэрхийлдэг урд ондоо сэтгэлдээ зохисгүй зүйл бодсон зүйлээ үгүй хийж шинэ жилдээ цэвэр оръё гэж мэндчилдэг. Шинэ жилийн эхний өдрийг баяр баясгалантай тэмдэгдлэдэг. Учир нь хуучин оноо сайн сайхан өнгөрөөсөн учир шинэ оноо элбэг дэлбэг хангалццн сэтгэл дүүрэн өнгөрүүлэхийг бэлгэдэж ирж байгаа жилдээ энэ байдлаа алдахгүй байх санааг агуулдаг. Монголчуудын олон оны турш шүтэж ирсэн энэ шашин бол бие биенээ хайрладаг энэрдэг, нигүүсэлдэг, харьцаа сайхан байх жаргалтай амьдралын эх үүсвэр мөн.

Энэ жилийн зурлагад хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай гэж  буужээ. Өнгөрсөн жил дээдсүүдэд ширүүн гэж бууж байсан бол энэ жилийн зурлагад жилийн дунд талд бүр ширүүн байна гэж нэмэгдсэн. Тиймээс ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна.

Жилийн дунд үед урьд жилээр бороо хур бага байна. Гэхдээ тариа ногооноо бүтэн авч чадна. Зурхайгаар магадлаад өөрийгөө зөв авч чадвал бие хэл сэтгэл гурваа зөв авч яваа хүнд энэ мэдэгдэхгүй. Мөн та бүхэн цахим орчинд идэвхитэй байдаг хүмүүс. Тэнд 700 жилийн өмнөх судар дээр ирээдүйд цаг цэвүүн болох үед сарьсан багваахайнаас үүссэн их хижиг өвчин гарч ард түмнийг зүдрээнэ гэсэн байгаа. Үүнээс болж ямар арга хэрэглэх болон ямар үрэл хэрэглэх талаар заавар байдаг. Түүнчлэн олон зуун жилийн өмнөөс ямаа, тахиа, илжигний мах тэргүүтнээс асар их хор хөнөөлтэй өвчин гарна гэж бичиж үлдээжээ. 

ЗАсаг төрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа ажлыг нь алгаа хавсраад хүлээж авах хэрэгтэй. Ер нь алдаа гэдэг хувиа бодсон үзлээс үүсдэг. Яав л гэж. Жаахан наймаа хийгээд олз олоод ирье гэдэг ч юм уу? Эсвэл аялал зугаалга хийгээд ирье зүгээр байх гэсэн бодлоос татгалзах хэрэгтэй.  Би олон сая хүний нэг. Би өвдвөл ах дүү, хамаатан садан, монголчуудаа бодох хэрэгтэй. Мөн би цагаан сарыг цуцлах гэж үгэн дээр би дургүй байгаа. Эсэргүүцэж байгаа юм биш. Хөл хорио тогтооно гэж амгалантай үгээр хэлэх хэрэгтэй.

Гандантэгчинлэн хийдэд коронавирустай холбоотой маскийг үнэгүй тарааж, арц, утлага хийж эхэлсэн. "Ум дарэ дү дарэ, дү дари суха" уншлагыг уншиж, залбирч байна хэмээн айлдаад сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Шинийн 15-ны дотор засал, номоо хийлгэдэг. Энэ жил яах вэ?

-Бид аль болох ард түмнийг олноор нь цунларуулахгүйгээр цагаан сараар хийдэг гүрэм номыг тусгай лам нар гаргаад хийнэ. Энэ өвчин намжих хэрэгтэй. Олон нийтэд аль болох хийд рүү битгий ирээч гэж байгаа.

- Коронавирусийн эсрэг үрлээ ямар хүнд тараах вэ?

Бид сүсэгтэй хүмүүст тараана. Итгэж байгаа, сүсэглэж байгаа хүмүүстээ сайхан зохион байгуулаад сүсэгтнүүдийн холбоогоор ч болов тараана аа.  Бид яаж гурван сая хүнд үрэл тарааж дийлэх вэ дээ. Тийм хөрөнгө мөнгө нь ч хаана байна. Сүсэгтэй хүмүүст тараана гэж хэлсэн үгийг мушгиж гуйвуулж болохгүй шүү дээ хүүхдүүд минь. 

- Короновирусийн эсрэг ариутгалыг хэр хийж байгаа вэ?

- Бид өөрсдийн боломж бололцоогоороо ариутгал хийж байгаа. 

Та бүхэн макс тарааж байгаа гэлээ. Хаагуур тарааж байгаа вэ?

Гадуур макс олдохгүй хэцүү л байх шиг байна. Бид өөрсдийн боломжоороо амны хаалт олдвол гандангийн ойр хавиар үе үе сүсгтэн олонд тарааж  байгаа. 

- Гандан хийд татвар төлдөг үү?

- Гандангаас ирж асуулгүйгээр олон нийтийн дунд зүгээр таамгаараа мэдээ хийдэг. Бид өмнө нь 13 төрлийн татвар төлдөг. Гэхдээ одоо бол 7-8 төрлийн татвар төлдөг. Бид төлөх ёстой бүх татвараа төлдөг гэж хэлмээр байна.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ganbold

[66.181.161.74]

2020-02-14 17:01:14

um dare dud dare su ha hamag amitan zowlongiin shaltgaanaas hagatsah boltugai mongolchuud sar shinee saihan temdeglen ongorooh boltugai owchin zowlon holuur ongoroh boltugai ono monhod enh tunh orshih boltugai