etoim.mn
photos/15497721155c5fa553450c3.jpg

Хоёр сартай нярай тодорхойгүй шалтгаанаар нас баржээ. 

Тодруулбал: 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд  Говь-алтай аймгийн Баян-Уул сумын Говьшанх багийн оршин суугч иргэн Я-н хоёр сар ес хоногтой нярай тодорхойгүй шалтгаанаар нас баржээ. Урьдчилсан байдлаар хүүхдийн биед ил харагдах шарх сорви байгаагүй бөгөөд хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Үүнээс гадна 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын эмнэлэгт нэгэн нярай ухаангүй хүргэгдэн ирээд нас барсан тохиолдол бүртгэгджээ. Одоогоор хүүхдийн нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд гэр бүлийнхэн нь өмнөх өдөр нь вакцин хийлгэсэн хэмээн мэдүүлэг өгсөн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

Иймд бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүй болон насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хамт үлдээхгүй байж, болзошгүй аюул эрсдлээс сэргийлэн, анхаарал сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас нийт эцэг эхчүүдэд анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх