etoim.mn
photos/qqqqqqqqqqqqq_20200213110304.jpg

Өчигдөр оройн 21:00 цагаас эхлэн нийслэлийн онцгой комисс хуралдаж, дайны бэлэн байдалд шилжсэн улмаар 1-2 сарын хүнсний хэрэгцээгээ хангах хэрэгтэй гэсэн агуулгатай дуут мэдээлэл хүмүүсийн цахим шуудан руу тараагдаж эхэлсэн. 

Тэгвэл өчигдөр орой тараасан худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Д-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ташаа мэдээллийг хувь хүний хаягаар тарааж байгаа тул түүнийх нь дагуу хаягийг тогтоож, шалгалтын ажил явагдаж байна. Хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгох учиртай. Мөн шалгалтын явцад тогтоогдох нөхцөл байдлаас хамаарч, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна" хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат мэдээллээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "олон нийтийн сүлжээгээр явж байгаа худал мэдээлэлд итгэхгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулав. Мөн “Нийслэлээс барьж буй бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд нээлттэй хүргэж ажилладаг. Ямар нэгэн хаалттай хуралдсан зүйл огт байхгүй. Худал мэдээлэл тараасан хүнийг холбогдох байгууллагууд шалгаж шаардлагатай арга хэмжээг авч ажилла” гэсэн үүрэг чиглэлийг өглөө.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх