etoim.mn
photos/-12022020-1581500040-1187185620-mask_darhan.jpg

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр хүн амын урсгал ихтэй газруудаар үйлчлүүлж байгаа амны хаалтгүй иргэдэд үнэ төлбөргүй нэг удаагийн маскийг тараажээ.

Өдөрт 1000 ширхэг амны хаалтыг хүн амын төвлөрөл ихтэй газруудад тараах бөгөөд арав хоногийн хугацаанд нийт 10 мянган ширхэг амны хаалтыг тараах юм байна.

Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн зургаад Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт Аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ. Энэ дагуу дээрх ажлыг зохион байгуулж байгаа талаар Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

байгалмаа

[202.179.30.42]

2020-02-13 11:28:55

маш сайн хэрэг