etoim.mn
photos/unnamed (15).jpg

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар цас, маргааш өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02  дугаар сарын 12-ны 20 цагаа­с 2020 оны 02 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө    7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшиж, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй. Салхи 14, 15-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 21-26 хэм,  Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлын уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай,  Хэнтийн уулархаг нутаг,  Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх