etoim.mn
photos/86180978_2545037272489212_678053131333926912_o.jpg

Нийгмийн сүлжээгээр Ж.Батзандангийн аудио бичлэг цацагдаж, намын санхүүжилтээ босгохын тулд БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тус бичлэгийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа бөгөөд сонгуулийг угтсан гүтгэлэг гэдгийг ШИНЭ намын удирдлагууд хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: ШИНЭ намын зөвлөл төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад зорчихыг хориглох, хязгаарлах маш ноцтой хуулийн төсөл өргөн барьсан. МАНАНгийнхан үнэхээр дагжин чичирч байна. Үүнд зориулж, маш аймшигтай, гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан хэсгүүдээ эвлүүлэн, аймшигтай гүтгэлэг тараалаа. За энэ дээр, энэ бол зохиол гэдгийг би та нарт хоёр зүйлээр хэлж өгье.

Нэгдүгээрт, бид хоёр яриад байгаа юм шиг. Энэ намын ажил бол интертайнмэнт, үүний хажуугаар хоёулаа бизнестэй болъё гээд бид хоёр ярьж байгаа юм шиг. Тэр утасны яриа бол гурван жилийн өмнөх яриа.  Тэгэхээр энэ бид хоёрын яриа биш гэдгийг хэлчихье. Тэр дотор хүмүүсийн нэрээр тоглоом хийж байгаа юм. Жишээлбэл, С.Амарсайхан гэж залуу, Ж.Батзандан гишүүний зөвлөх. С.Амарсайхан гэж залуу Газрын тосны дарга байсан талийгаач Амарсайхан, Хотын засаг дарга Амарсайхантай адилхан нэртэй учраас, дахиад нэг залуу байгаа, Аюулгүй гэж нэртэй залуу бий. За ингээд Амарсайхантай Аюулгүй уулзаад, өөрөөр хэлбэл Амарсайхан гэдэг нь хотын дарга ч юм шиг, газрын тосны дарга ч юм шиг. За тэгээд аюулгүй орчинд уулзаад гэж ойлгуулаад. Гэх мэтчилэнгээр иймэрхүү ичгүүр сонжуургүйгээр, үнэхээр бөөлжис цутгамаар, ийм аймшигтай гүтгэлэг. Түүн дотор үнэн юм нэг ч байхгүй.   Юу болсон бэ гэхээр гурван жилийн өмнө Хятад-Монголын томоохон экспо Хөх хотод болсон. Өвөрмонголд болж байгаа учраас УИХ-ын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав тэргүүтэй УИХ-ын гишүүд Өвөрмонголын хөх хотод айлчилсан. Монголын 1000 гаруй компани очсон. Тэнд бидний үүрэг юу байсан бэ гэхээр монголын компаниудыг Өвөрмонголын компаниудтай зуучилж өгөх, хамтын ажиллагааг нь дэмжиж өгөх, хамтарсан төслөөр компаниуд байгуулах, хөрөнгө оруулалт татах ийм л томилолтыг бидэнд өгсөн байгаа. Энэ бүх баримтыг та нарт өгч болно.   Тэр үед явсан янз бүрийн бичлэгүүдийг эвлүүлээд өнөөдөр болж байгаа мэт, газрын тосны ямар нэгэн төсөл, лиценз хийх гэж байгаа мэт, огт тэр үед байгаагүй Сумъяабазар сайдтай, тэр үед ажлаасаа чөлөөгдсөн байсан Газрын тосны газрын албан тушаалтантай тухайн үед өөр асуудлаар уулзаж байсныг, энэ гурав дөрвөн жилийн хугацаанд янз бүрийн тагнаж чагнасан бичлэгүүдээ сайхан эвлүүлээд, тэгээд гаргачихаж.   Тухайн үед та нар санаж байгаа байх. 60 тэрбумын гурван цагийн бичлэг байгаа. Үүнийг эвлүүлэг гэж яриад байсан. Гурван цагийн эвлүүлэг байхгүй гэж олон улсын бүх эксперт хэлсэн. Аан зүгээр 3 минутын эвлүүлэг бол байж болно гэдгийг харууллаа. Гэхдээ энэ бол биднийг ямар ч байдлаар ухрааж, эмзэглүүлж, бид буруу юм хийсэн юм шиг уучлалт гуйж, тийм эвгүй байдалд ороод байхаар зүйл болоогүй ээ. Үүнийг зохион байгуулсан хүмүүст хэлье. Наадах чинь зүгээр онигоо байна. Ийм онигоогоор явдаггүй юм. Бидний эвсэл амьдрах болно. Бид та нарыг ялах болно. Та нарыг түүхийн тавцан дээр аваачиж, үүрэх ётой хариуцлагыг чинь үүрүүлэх болно. Энэ хариуцлага бол бидний жинхэнэ интертайнмэнт шүү. Та нар Монголын ард түмэн өнөөдөр яаж энэ МАНАНгийн нүгэлтнүүдийг цаазын тавцанд аваачих цаг мөчийг тэсэн ядан хүлээж байгаа. Үүний төлөө энэ том эвсэл маш том алхам гэдгийг чухамдаа хэлье.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх