Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/86225863_2545037299155876_4899107214150598656_o.jpg

Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд хамтарч, “Эв нэгдлийн тунхаг” тунхаг бичиг байгуулж, хамтран сонгуульд оролцох юм байна. Тус эвсэлд дараах намууд нэгдэж, УИХ-ын сонгуульд орох гэж байна. Үүнд...

1. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам

2. Бүгд найрамдах нам

3. Үнэн ба зөв нам

4. Монголын үндэсний ардчилсан нам

5. Ард түмний олонхийн засаглал нам

6. Хамаг монголын хөдөлмөрийн нам

7. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам

8. Монголын шинэчлэлт нам

9. Хөгжлийн хөтөлбөр нам

ШИНЭ намын дарга Ж.Батзандан: "Шинэ, шударга эвслийг байгуулах суурийг тавихаар монголын 10 гаруй улс төрийн нам нэгдэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Монголынхоо шударга эх орончдыг, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэж, Монголоо бүлэглэлээс, мафиас салгахыг хүсэж байгаа мянга мянган шударга эх орончдыг энэ эвсэлд нэгдэхийг бас уриалж байна". гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх