etoim.mn
photos/b07f6dd1243536b3641a34b85416a8d8c3f52cf9.jpg

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал болон түүнээс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч тайвширч болохгүй. Учир нь эрсдэл өндөр хэвээр байгаа. Мөн иргэд нэгдүгээр сард буюу коронавирусийн  өвчлөл гарснаас хойш БНХАУ-руу зорчсон болон дамжин ирснийхээ дараа мэргэжлийн байгууллагад хандан шинжилгээ өгч тусгаарлагдсан ч шинжилгээний хариугаар бүгд үгүйсгэгдсэн. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ коронавирусийн халдварын нэршлийг албан ёсоор COVID-19 гэж нэрлэхээр болсон. Хоёрдугаар сарын 12-ны 10:00 цагийн байдлаар бүртгэгдсэн тохиолдол 45,168, нас баралт 1,165  байна. Мөн ДЭМБ-ын эмчилгээний баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа бөгөөд олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна. 

Манай орны хувьд бүх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Мөн хоёр хоногийн өмнө салбар хоорондын байгууллагуудын хийсэн эрсдлийн түвшин маш өндөр байна. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат:  "Цагдаагийн байгууллагаас онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Дорноговь зэрэг долоон аймагт шинжилгээний хариу гартал түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч ажиллаж байна.

Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор эмнэлэг, хууль хяналтын байгууллагын ажилтны зүй ёсны шаардлагыг иргэд биелүүлэхгүй байх, хэрүүл маргаан үүсгэх тохиолдол гарч байгаа. Тиймээс иргэдийг хүн амын аюулгүй байдлын асуудал яригдаж байхад ухамсартай, хүлээцтэй байхыг хүсч байна. 

Харин онцгой байдлын байгууллагаас "Өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлд оролцсоноос хойш онцгой комисс хоёр удаа хуралдсан. УОК-ын даргын тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомтод шуурхай бүлэг ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг шалган зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд тайлангаа тавьсан" гэдгийг мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх