Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/засгийн газар_b.jpg

Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сар болон коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Зарлиг гаргахаар Засгийн газрын санал авахаар төслөө хүргүүлжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн зарлигт БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотос төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчлан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар тусгажээ. Тухайлбал, цагаан сарын баяр зориулсан олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдааг зогсоох, цагаан сарын  рекламуудыг зогсоож, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдэд коронавирусаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэх, Гамшгаас хамгаалах тухай болон Эрүүл мэндийн тухай болон бусад холбогдох хуулиадад яаралтай өөрчлөлт оруулах зэргийг тусгасан байна.

Мөн сар шинийн баярыг тэмдэглэхгүй бол бүх нийтээр амрах эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна.

Онцлоход, Засгийн газраас мөн зарим нэг саналуудыг нэмэх, хасахтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн зарлиг эцэслэн гарах гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.180]

2020-02-12 12:11:46

зөв зөв дэмжиж байна.