etoim.mn
photos/хурандаа_b.jpg

Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Г.Ринчиндорж титэм вирусийн халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор алба хаагч нарт мөнгөн хандив өгчээ.

Тэрээр дэлхий нийтийг хамарсан титэм вирусийн гоц халдварт өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж ДЭМБ-аас онц байдал зарлаж, МУ-ын Засгийн газраас хилийн онцгой дэглэм тогтоосон энэ үед Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын аюулгүй байдалд санаа зовнин өөрийн тэтгэврийн хуримтлалаас тодорхой хэмжээний мөнгийг сэтгэлийн хандив болгон өгсөн байна. 

Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Г.Ринчиндорж нь 1981-1990 онд Улсын автотээврийн хэргийг шалган байцаах газар буюу одоогийн Тээврийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байжээ. Түүний хандивласан мөнгөөр БНСУ-д үйлдвэрлэсэн шүүлтүүртэй N95 маскийг худалдан авч алба хаагч нарт олгосон байна. 

Өргөсөн тангараг, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, хамт олноо гэх хүнлэг сайхан сэтгэлээр үргэлж бидэндээ үнэтэй сайхан сургаалиа хайрлаж, тусламж дэмжлэгээ харамгүй үзүүлж байдагт тань нийт алба хаагчдын өмнөөс талархал илэрхийлье.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх