Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/хятад-зурхай.jpg

1 цагаан мэнгийг эрхшээгч – Чагши Жанрайсэгэ: Дөрвөн мутарт мэлмийгээр болгоогч нь төрөлхтөн бүгдийг энэрэн нигүүлсэхүйн дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум мани бадмэ хум.

2 хар мэнгийг эрхшээгч – Очирваань: Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра вани хум пад.

3 Хөх мэнгийг эрхшээгч – Доржсэмбэ: Очир баатар сэтгэлт нь хилэнц түйтгэрийг арилгахуйн охь манлай бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра саду хум.

4 Ногоон мэнгийг эрхшээгч – Очирваань: Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра вани хум пад.

5 шар мэнгийг эрхшээгч – Бурхан багш: Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь Дадят Ум мүни мүни маха мүни еэ суха.

6 цагаан мэнгийг эрхшээгч – Манал: Оточ Манал нь цөвүүн цагийн төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саадаас авран зохиогч итгэлт бурхан болой. Зүрхэн тарни нь Дадят Ум вэхазяа вэхазяа маха вэхазяа вэхазяа раз:

7 улаан мэнгийг эрхшээгч – Ногоон дарь Эх: Гэтэлгэгч ногоон эх нь хамаг бурхадын үйлсийн мөн чанар хийгээд төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саад, дэв бузраас авран зохиох болой. Зүрхэн тарни нь Ум даарэ дүд даарэ дүүрэ суха

8 цагаан мэнгийг эрхшээгч – Бурхан багш: Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь Дадят Ум мүни мүни маха мүни еэ суха.

9 улаан мэнгийг эрхшээгч – Манзушри: Зөөлөн эгшигт нь билэг оюуныг хайрлан соёрхогч бурхан. Зүрхэн тарни нь Ум а ра ваза нади…

 

1    цагаан мэнгэтэн: Тэнгэр тул төмөр мах бодитой. Энэ мэнгэтэн нь эцэг эхээ шүтэн асарч энэрвээс эд баялаг, буян арвижах, сэтгэл мэдрэлийн согтуу, галзуу хүний гараас эд зүйлс авах, үхэгсэдийн эдлэл хэрэгслэл хэрэглэх буюу авах, хүүхдийн найрт (сэвлэг үргээх, төрсөн өдөрт очих) очих, нэг цагаан мэнгэний орших зүгээс тус, гэм эрэх, гурван цэнгээс илүү алт, үнэт зүйлээс амь нас цөвтөх гэмтэй, эд эдлэл дунд зэрэг бол өлзийтэй, эрэгтэй хүндээ хатуу, эмэгтэй хүндээ дунд хэмээсэн.

2    хар мэнгэтэн: Шулмас тул усан мах бодитой. Энэ мэнгэтэн нь юуг ч үйлдэнэ (сайн, муу аливаа үйлийг). Биеийн баруун, зүүнээ мэнгэтэй бол балгас, суврага, эвдэрхий байр савд хоновоос өвчин ээоэх, үхлийн гай ирэх гэмтэй. Хань ижил, эр нөхрөөсөө хагацах гэм их, эр хүнд идэр наснаа зэтгэр, элэнц, хуланцын хорлол (хүүрийн буг хөдөлснөөс), мэсний аюул нүүрлэх, амь наснаа цөв гарах гэм их, төрсөн газрын хишиг барагдах (30-45 наснаа хичээвэл зохилтой)

3    хөх мэнгэтэн: Хагацахын тул усан мах бодитой. Энэ мэнгэтэн нь хилэнцэт газар (хэл, ам хэрүүл тэмцэлт), оршуулга, зовлонт газарт (шорон) очих, лус болон өөрийн дотны хүнд хорлолоос үхлийн хорлол хийх гэм их, хишигт идээ хүнд өгөвөөс өөрөө хоосрох эзэнт мод, эрхэт чулуу бүү хөнд хэмээсэн.

4    ногоон мэнгэтэн: Лус тул модон мах бодитой. Энэ мэнгэтэн нь эрэгтэй нь баруун мөр тохойд мэнгэтэй бол эмийн хэл амнаас гэм ирнэ. Үхэхсэдийн яс барьж үл болно. Бэлэвсэний үсний бузар болох, сахиусийн гэмээс гэнэтийн үхэл тохиох, эмэгтэй хүн, охидод хатуу, зүрх, судасны өвчнөөс гаригийн гай ирэх (цус харвах) гэм их хэмээсэн.

5    шар мэнгэтэн: Хаан тул шороон мах бодитой. Энэ мэнгэтэн нь үр тасарсанаас эд авах (хүүхэд гаргаагүй), элдэв жүдтэй, эв эвдэрэх (лам, хуврага, мэргэ төлөгч, бөө, удган, зурхайч), бор идээнээс гэм ирэх, (шар бадган тусах), нохой ( 'эх, наймаа арилжаа хийх, хурим найрт очих зэргээс гэм ирэх догшин газар эзэнт мод хөндөж үл болох хэмээсэн.

6    цагаан мэнгэтэн: Эмийн тул төмөр мах бодитой. Энэ мэнгэтэн олон санаат (олон аашт), хүний охинд хүргэн орох, эцэг эхдээ ачлал их, эмэгтэй нь ургийн мэнгэ эс тохирвоос ммон гал үзэх, баруун ташаандаа мэнгэ бүхий бөгөөс цагаан халтар нохойноос гэм ирнэ. Сэтгэл таарахгүй хүнтэй эвдэрвээс (мэсний, хэл амны бузар болох) зэргээс амь нас Цөвтөх, элэнц, хуланцын өс санах, гаслант үйлийг тэвчих хэмээсэн.

7    улаан мэнгэтэн: Тамын тул гал мах бодитой. Энэ мэнгэтэн нь мах идэж үхэх гэм их. Олгойн мах бүү ид, архи дарсанд  дур их, алт, мөнгө, эрдэнэс эдлэнэ. Түймэрт газар, улайн газрын гэм их. Өр бүү нэх.

8    цагаан мэнгэтэн: Хэрүүрийн тул төмөр мах бодитой. Энэ  мэнгэтэн бэлэвсэний идээ, гөрөөсний мах, нохой авах, өс хонзон, хэл ам, хэрүүлт газар хүүрийн бузраас гэм ихтэй. Эдийн гарз их, бэлэгийн хорлолтой хэмээсэн.

9    улаан мэнгэтэн: Хишигт тул гал мах бодитой. Энэ мэнгэтэн зүүн биенээ мэнгэтэй бол хор шар ихтэй. Энэ нь нэг  бол сайн, нэг бол муу. Эмэгтэй нь ургийн мэнгэ, үрийн гал эс зохицовоос гурван галыг үзэх, олз олох хувьтай ч мнлны сахиусын хорлолтой үргэлж хишиг урагдах, гэм их IV" доройтох, өгсөх нь олонтой хэмээсэн. 

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

y

[202.72.245.123]

2020-02-13 09:38:33

Төвдүүд яагад жаргасангүй вэ Яагад Далай лам гитлерийг дэмжив Мэргэн ухааны чадал хаа байна

Зочин

[202.126.89.68]

2020-02-13 08:01:28

Зочин

[59.153.115.89]

2020-02-12 22:53:04

уу

[59.153.115.89]

2020-02-12 22:52:55

НААД МУНХРУУЛГАА ЗОГСОО