Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/05054.jpg

Нийслэл хотод удаа дараа автомашины дугуй хулгайлж обудыг нь салгаж худалдан борлуулдаг байсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал: Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр автомашины дугуй хулгайлж олон иргэдийг хохироосон 28 настай М гэгчийг энэ сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Одоогоор иргэн  М гэгч нь 10 орчим автомашины 21 орчим дугуйг хулгайлсан болох нь тогтоогдоод байна.

Иймд иргэдийг өөрсдийн автомашинаа камерын хяналттай, зориулалтын авто зогсоолд байрлуулах, автомашиндаа дохиолол суулгуулах зэргээр өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх