etoim.mn
photos/olloo_mn_1553400100_45689.jpg

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдэд хутга тулган айлган сүрдүүлж эд зүйлсийг нь дээрэмддэг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Тодруулбал: 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-г үл таних 3 хүн айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тус хэргийг 17 настай Б, 17 настай М, 16 настай Э нар нь бүлэглэн үйлдснийг энэ сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн гэмт этгээдүүдийг саатуулсан бөгөөд шалгалтын явцад дээрх этгээдүүд нь энэ төрлийн 7 гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ шөнө оройн цагаар ганц нэгээр нь явуулахгүй байх, харанхуй орц гудамжаар явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх