etoim.mn
photos/47041320_784664901868672_4732017683367723008_o-1140x570.jpg

Дархан-Уул аймагт энэ сарын 5-ны өдөр 1-5 настай гурван хүүхэд амиа алдсан харамсалтай осол гарсан. Хүүхдүүдийн ээж Дархан-Уул аймгийн V цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгчийг осолтой холбоотойгоор ажлаас нь чөлөөлжээ.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат “Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг V цэцэрлэг дээр ажиллаж, хяналт шалгалт явуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тухайн өдөр цэцэрлэгийн ажилтнуудыг дуудаж ажиллуулсан нь БСШУС-ын сайдын гаргасан шийдвэр, аймгийн Засаг даргын  захирамжийг зөрчсөн гэж үзсэн” гэлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх