etoim.mn
photos/kpop concert Russia.jpg

Энэ жил манай хойд хөрш ОХУ, БНСУлстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус улсад томоохон хэмжээний “K-pop” тоглолт зохион байгуулахаар болсон талаар "Yonhap" агентлаг мэдээллээ. 

Тус улсын сангийн сайд Хон Нам Кигийн мэдээлж байгаагаар БНСУ ОХУ-тай байгуулсан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ялангуяа хөлөг онгоц үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэлийн материал, эд анги, тоног төхөөрөмжийн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тал дээр ажиллаж байгаа аж.  

Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан БНСУ-ын Засгийн газраас олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд хоёр орны хамтын ажиллагааны ойд зориулсан логог гаргасан бөгөөд хоёр улсын хэл дээр хэвлэгдсэн логог танилцуулжээ.  

Үүнээс гадна ОХУ-д зохион байгуулагдах  “K-pop” тоглолтоос гадна худалдааны үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон талаар Хон Нам Ки мэдэгдсэн байна. 

Нэмж хэлэхэд БНСУ ОХУ-тай үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард Сөүл, Москвагийн засаг захиргаа энэ талаарх хэлэлцээг эхлүүлжээ. Мөн хоёр улсын экспорт 2019 онд 7.6 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өссөн тоон дүн гарсан байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвал: Yonhap

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх