Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ivrwb.jpg

Шенгений визийн журам буюу визийн кодекст оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргүүлж байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам төлөөлөн олгодог Шенгений оронд Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар /Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португаль, Швед, Словени болон Испани/ 90-ээс доош хоног зорчих визийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210 хаягт байрлах DHL-ийн байр буюу VFS Global Mongolia компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90-ээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой. Визийн хураамж нэмэгдсэн байдал: 

 

Өмнө нь

2020-02-02-ноос

Визийн хураамж /12-оос дээш насны иргэд/

60 евро

80 евро

Визийн хураамж /6- 12 насны иргэд/

35 евро

40 евро

Визийн хураамж /0- 6 насны иргэд/

хураамжгүй

хураамжгүй

Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж

19.6 евро

19.6 евро

 

Жич: Үйлчилгээний хураамжийг төгрөгөөр төлөх бөгөөд еврог тухайн сарын дундаж ханшаар хөрвүүлэн тооцдог ажээ. Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх