Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ontsgoi.jpg

Өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комисс хаалттай хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн өнгөрсөн бямба гарагт иргэний хувьд гаргасан санал болох “Цагаан сарыг энэ жилдээ цуцалж, иргэд айлаар явахгүй байх” талаар онцгой комисс шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч Бямба гарагт өөрийн цахим хуудастаа "Шинэ вирусийн халдварлах "чадвар" маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт монгол ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалъя" хэмээсэн юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх