etoim.mn
photos/1451286119_osol.jpg

2020.02.08-09-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 312 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 270-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 2 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Мөргөлдөх хэлбэрээр-3

Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2

Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр – 1 тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож 2 зам тээврийн осол гаргасан байна. 2

020.02.08-ны өдрийн 19:43 цагийн орчимд СХД-ийн 8 дугаар хороо Баянхошууны зам Баян хошууны спорт сургалтын төвийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius, Toyota Kluger маркийн автомашинуудтай мөргөлдөж, зорчигч О /20 настай, эмэгтэй/, С /4 настай, эмэгтэй/, Ж /46 настай, эмэгтэй/ нарын 3 хүн гэмтсэн.

2020.02.09-ний өдрийн 00:09 цагийн орчимд БЗД-ийн 12 дугаар хороо Жанжин клубийн гудамж Toyota prius маркийн автомашины жолооч О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэрлийн шон мөргөж хэргийн газрыг орхиж явсныг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлсэн.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

shinee

[66.181.161.64]

2020-02-11 15:40:57

minii ohin shdee bus zuusen tuldaa l bertel baga avsan bus zuugeegui bol esoo aimar yum boloh bsan huuhdee ariin suudald busiin zuilgej bgagaarai zahih yum