НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн Ибаримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг.
Энэ жилийн тухайд нийт 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгч иргэдэд олгох тооцоо гарсан талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн.
Хэрэв таны НӨАТ-ын буцаалт орохгүй байвал системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн байж болзошгүй тул мэдээллээ нягтлаад дараах зааврын дагуу засварлаарай. Мөн НӨАТ-ын буцаан олголттой холбоотой санал хүсэлтээ татварын албаны 7011-5019 дугаарын утаснаас тодруулах боломжтой юм.